Стандартын шаардлага хангасан хэвийн боовнуудыг нэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 17:17:44

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналын газрын Хими нян судлалын лабораторид энэ сарын эхний 15 хоногт дээжинд 375 үзүүлэлтээр шинжилгээ хийжээ. Тэдгээрээс 2 дээж стандартын шаардлага хангаагүй байна.

Нийт дээжийн 30 шахам хувь нь талх нарийн боов болон хэвийн боовны шинжилгээ байсан байна. Тус аймагт үйлдвэрлэж байгаа хэвийн боовны шинжилгээгээр нянгийн бохирдол болон тослог, чийгийн хэмжээ нь стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдийг нэрлэжээ. Сүлдэн Тэнгэр хоршооны Торлон, Андууд, Есөн Эрдэнэ, Эрдэнэ, Бага Шаргалжуут, Цогтхайрхан, Шар Бүрд цехийн бүтээгдэхүүнүүд стандартын шаардлага хангасан байна гэх дүн гарчээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ