Монгол дахь төслөө амжилттай дуусгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-01-20 11:55:23

ОКЛОХАМА. /utulsa.edu/. Шаардлагатай болон хөгжиж буй газар нутагт тогтвортой технологийг бий болгох клуб хүмүүнлэгийн ажлаа дэлхий даяар гэр бүлүүд, нийгэмлэгүүдтэй хамтран явуулж байна.

Ойролцоогоор 20 орчим оюутан энэ бүлэгт бүтэн жил үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2015 оны зун механик инженерийн сургуулийн оюутан Дэвид Райт Монголд ажиллах даалгавар авчээ.  Райт, түүний эхнэр Кармен болон механик инженерийн  мэргэжилтэн Блейк Фусик нарны ус халаагч шинээр суурилуулахаар Монголын Дархан хотод 8 дугаар сард иржээ. Уг төхөөрөмж нь иргэдийн ус халаах цахилгаан системийг эрс боловсронгуй болгох юм.

“Тэдний ус халаах төхөөрөмж удаан ажиллагаатай бөгөөд үнэтэй. Бид тэдэнд байсан ус дамжуулах хоолойнд хэрэглэдэг материалыг ашиглан газар дээр нь нарны зай хураагуурыг зохион бүтээсэн” гэж Врайт хэлэв.

Төслийн хүрээнд нарны зай хураах хавтан, удирдлагын системийн электрон блок зэргийг Монголд нийлүүлжээ.

Уугуул монголчууд болон АНУ-ын иргэдийн хэлснээр, нарны эрчим хүчээр ус халаагч нь төсөөлж байснаас ч илүү ажиллаж байна.

“SENEA” нь Дархан хотын газар тариалан эрхлэгчидтэй холбоотой хэвээр байгаа бөгөөд өвлийн халаалтын төхөөрөмж үйлдвэрлэхээр судалгаа явуулж байгаа ажээ..

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ