АНУ-аас авсан шинэ хоригийг хууль бус гэж Ираны ГХЯ мэдэгдэв

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-19 07:42:23

ТЕГЕРАН. /VOA/. Баллистик пуужингийн хөтөлбөртэй холбогдуулан Иранд авсан АНУ-ын шинэ хориг арга хэмжээг хууль бус гэж Ираны Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Баллистик пуужингийн хууль ёсны хөтөлбөрөө дэмжиж, улсынхаа батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх замаар АНУ-ын энэ арга хэмжээнд Иран хариу барина гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хосейн Жабер Ансари өчигдөр мэдэгджээ.

Өнгөрсөн жилийн сүүлээр баллистик пуужингийн хоёр туршилт хийж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчлөө гэж АНУ болон Өрнөдийн орнууд Ираныг буруушаасан байна. Харин Иран пуужингийн туршилтаа зөвтгөж, энэ нь үндэсний аюулгүй байдлын асуудал гэж мэдэгджээ.

Уг туршилттай холбогдуулан АНУ ням гарагт Ираны таван иргэн болон пуужингийн хориотой үйл ажиллагаанд холбоотой компаниудад хориг арга хэмжээ авчээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ