АНУ Жакарт дахь Элчин сайдын яамаа хаалаа

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-15 14:53:57

БАЛИ. /Sputnik/. Индонезийн нийслэл Жакарт хотод хэд хэдэн дэлбэрэлт болсонтой холбогдуулан тус улс дахь Элчин сайдын яамаа АНУ хаажээ. Харин ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газар нээлттэй байна.

Автомат буу болон тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн мотоциклтой этгээдүүд халдлага үйлдэж, хэд хэдэн удаа бөмбөг дэлбэлсний улмаас наад зах нь 10 хүн амиа алдсан байна. Индонезийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр, 26 хүн шархдаж, долоон хүн амиа алдсан гэж .

Цаашид халдлага гарч болзошгүй гэж АНУ-ын төлөөлөгчийн газар мэдэгдэв.

Харин Жакарт дахь ОХУ-ын Элчин сайдын яам хэвийн ажиллаж байгаа гэж тус яамны хэвлэлийн атташе мэдэгдсэн байна.

“Лалын улс” бүлэглэл уг халдлагын хариуцлагыг хүлээжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ