ДЭМБ: Либери дэх "Эбола"-гийн тархалтыг дарсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-15 13:11:46

ЖЕНЕВ. /NHK/. Либерид тархсан “Эбола”-гийн халдварыг дарсан бөгөөд Баруун Африкт халдвар авсан хүн байхгүй болсон гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгджээ.

2013 оны 12 дугаар сард Баруун Африкт тархаж эхэлсэн уг халдварын улмаас Гвиней, Либери, Сьерра-Леон болон бусад оронд 11300 гаруй хүн нас барсан байна. Үүнээс хамгийн олон буюу 4800 гаруй хүн Либерид нас баржээ.

Цар тахлыг дарлаа гэж өнгөрсөн жилийн тавдугаар сард мэдэгдсэний дараа “Эбола”-гийн халдвар дахин дэгдэхээс сэргийлэхээр эрүүл мэндийн ажилтнууд Либерид ажилласан байна.

Дахин тахал гарч болзошгүйг ДЭМБ-ийн ажилтнууд сануулаад, сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.

Баруун Африкт эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа “Хил хязгааргүй эмч нар” байгууллагааас олон улсын хамтын нийгэмлэг, тухайлбал, ДЭМБ-ын хариу арга хэмжээг шүүмжилсэн байна. Яаралтай тусламж үзүүлэх улс төрийн хүсэл эрмэлзэл ДЭМБ-д байхгүйгээс “Эбола”-д авах хариу арга хэмжээ хязгаарлагдмал байсан гэж “Хил хязгааргүй эмч нар” байгууллага мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ