Нетаньяху: Сирийн асуудлаар ОХУ-Израиль зохицуулалт хийсээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭТЕЛЬ-АВИВ. /Sputnik/. ОХУ, Израиль хооронд Сирийн асуудлаар зохицуулалт хийж байгаа бөгөөд тус бүс нутаг дахь хоёр улсын ашиг сонирхолд бид харилцан хүндэтгэлтэй хандана гэж Израилийн Ерөнхий сайд Бенямин Нетаньяху мэдэгдэв.
“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх зорилгоор Сирид явуулж байгаа ОХУ-ын агаарын ажиллагааны үеэр санамсаргүй осол гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс тус улстай харилцаа холбооны суваг үүсгэсэн анхны улсуудын нэг бол Израиль юм.
Сири дэх ОХУ-ын агаарын цэргийн хүчний нисэх онгоц Израилийн хяналтад байдаг агаарын орон зайд санамсаргүй байдлаар нэвтэрч, гарсан тухай Израилийн Батлан хамгаалахын сайд Моше Яалон 11 дүгээр сард мэдэгдэж байсан билээ.
Д.Нямтулга