Тайванийн төлөөлөгчид Увсад ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 22:42:24

Монгол-Тайванийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэд тэргүүн Хун Хоу Минь, Монгол Улсаас Тайваньд суугаа төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Я.Ганбаатар нараар ахлуулсан Тайванийн хувийн хэвшлийн төлөөллүүд энэ 7 хоногийн эхээр Увс аймагт ажиллаад буцлаа.

Тэд ус болон чацаргана, зарим төрлийн эмийн ургамал боловсруулах бага, дунд оврын тоног төхөөрөмж оруулж ирсэн бөгөөд үүнийгээ Увс аймгийн удирдлагууд, холбогдох хувийн хэвшлийнхэнд танилцуулсан юм.

 Увсчуудын хувьд чацаргана боловсруулах тоног төхөөрөмжийг ихээр сонирхож байсан бөгөөд энэ тал дээр Тайванийн талтай хамтарч ажиллах гэрээ хэлцэл байгуулсан. Мөн ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж нь Улаангом хотын оршин суугчдын тулгамдсан асуудлын нэг байсан бөгөөд аймгийн удирдлагууд үүнд нэлээд анхаарал хандуулж байлаа.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд