Нохой сонирхогчдын цуглаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 17:20:49

Өмнөговь аймгийн нохой сонирхогчид нэгдэн анх удаа сонирхогчдын цуглааныг зохион байгууллаа.

Хүний үнэнч анд гэгдэх нохойг сүүлийн үед үүлдэр угсаагаар нь судлах, сонирхон тэжээх хандлага нэмэгдэж байна. Улмаар нохой сонирхогч залуус өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдэн “Говийн тэргүүн” клубыг байгуулан энэхүү уулзалтыг хийлээ. Уулзалтын хүрээнд тэд өөрсдийн тэжээдэг нохойнуудаа авчран туршлагаа хуваалцаж, нохойны үүлдэр угсааг хэрхэн сайжруулах, яаж арчлах зэрэг олон талын олон талын мэдээллийг солилцсон юм.

Эрт дээр үеэр Монголчуудын тэжээж ирсэн 4 нүдэт банхар нохойны цэвэр цусыг хадгалж, улсын чанартай тэмцээн уралдаанд орон нутгаа төлөөлөн хэрхэн амжилттай оролцох талаараа ярилцлаа. Нохой сонирхогчдын “Говийн тэргүүн” клуб нь цэвэр цусны нохойг өсгөх, тэр дундаа монгол банхараа өсгөн үржүүлж, ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх зорилготой ажээ.

Өмнөговь  аймаг С.Сумьяа      

Холбоотой мэдээ