Суртал нэвтрүүлэг явуулах мэдээллийн самбарууд байрлуулж магадгүй

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-01-14 14:30:44

СӨҮЛ. /Yonhap/. Суртал нэвтрүүлэг явуулах зорилгоор Умард Солонгостой залгаа хилийн бүсэд чанга яригчууд дээр нэмж мэдээллийн цахим самбарууд байрлуулах боломжийг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам хэлэлцэж байна. Энэ тухай тус яамны төлөөлөгч мэдээлжээ.

Гэхдээ тэрбээр ийм самбаруудыг байрлуулах хугацаа, ямар мэдээлэл тавих талаар мэдээлэл өгөөгүй байна.

Нэгдүгээр сарын 6-нд явуулсан Умард Солонгосын дөрөв дэх удаагийн цөмийн туршилтын дараа Солонгосын хойгийн байдал хурцадсан юм. Пхеньяны эрх баригчид устөрөгчийн бөмбөг туршсанаа мэдэгдсэн билээ. Үүний хариуд Өмнөд Солонгосын эрх баригчид Солонгос хоорондын хилийн дагуу Пхеньяны эсрэг суртал нэвтрүүлгээ сэргээсэн юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ