Хөвсгөлд 10900 гаруй соёлын өв бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 09:31:51

Хөвсгөл аймгийн хэмжээнд түүх соёлын өвийг бүртгэх улсын тооллого амжилттай явагдаж 699 дурсгалт газрын 10990 нэгж ширхэг дурсгалыг давтан болон шинээр олж бүртгэн, 9000 гэрэл зураг бичлэгээр баримтжуулан аймгийн музейн бүртгэл мэдээллийн сангийн программд оруулжээ.

Бүртгэлд аймгийн 24 сумын нутаг  хамрагдсан бөгөөд тооллогын үеэр орон нутгийн иргэд булш хэрэгсүүрийг ухсан тохиолдол ихээхэн байжээ. Тус аймгийн хэмжээнд хадны зураг бичгийн дурсгал, булш оршуулгын дурсгал, тахил тайлгын байгууламж, барилга архитектурын дурсгал, эртний хөшөө дурсгалууд хамгийн их тоологджээ. Тооллогын үр дүнд аймгийн ямар суманд түүх соёлын үнэт дурсгал хэдэн ширхэг буй мэдээлэлтэй болсон бөгөөд цаашид  соёлын өвийн хамгаалалт сайжрах, түүхэн дурсгалт газруудыг байгаагаар нь үр хүүхэд хойч үедээ өвлүүлэх ач холбогдолтой ажээ. 

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ