Эцэг эхийн хараа хяналт муугаас 12 хүүхэд амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 17:15:19

2015 оны байдлаар эцэг эх, асран хамгаалагч нарын хараа хяналт муугаас 0-6 насны 12 хүүхэд амь насаа алджээ. Хүүхдүүд ихэвчлэн түлэгдэх, аваар осолд орох байдлаар ийнхүү хохирсон байна.

Түүнчлэн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон, бусдад жолоо шилжүүлсний улмаас 12 хүүхэд хохирсон бол насанд хүрэгчдийн зүгээс хүүхдүүд хоорондын харилцааны асуудлыг гүнзгийрүүлэн бусдын хүүхдийг зодох, гэмтэл учруулах зэрэг 8 хэрэг бүртгэгдсэн байна.  Цэцэрлэгийн багш гурван настай хүүхдийг зодож, биед нь гэмтэл учруулсан хэрэг ч гарчээ. Эдгээр хэргүүд нь иргэдийн хууль эрхзүйн мэдлэг дутмаг, ухамсар ёс суртахууны доголдлын улмаас үүдэлтэй болохыг холбогдох албанаас мэдээлэлээ.

2015 онд хүүхдийн эрх ашиг хохироосон гэмт хэрэг 54 бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 7 хэргээр буюу 11,4 хувиар буурсан байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ