Орон сууцны үнэ 11.3 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-12 12:27:10

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 5153 орон сууцны мэдээлэлд тулгуурлан өнгөрсөн оны 12 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгаа гаргажээ.

Тус судалгаагаар ОСҮИ 12 дугаар сард 5.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 1.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  11.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.3 хувиар буурсан үзүүлэлт юм.

Шинэ орон сууцны үнийн индекс 19.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.5хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад 6.1 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 1 м2 нь 2.8 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 1.6 сая төгрөг байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 1.5 хувь болж өмнөх сараас 1.1 хувиар, оны эхэн үеэс 15.2 хувь буурчээ. 2 өрөө хуучин орон сууц Сүхбаатар дүүрэгт 104.5 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 69 саяын үнэтэй байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ