Улсын нөөцийн өвсийг олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 15:14:02

Говь-Алтай аймгийн хэмжээгээр 18 суманд 2.9 сая мал өвөлжиж байна.

Есөнбулаг, Халиун, Шарга, Цогт, Дэлгэр, Эрдэнэ сумдын нутагт бусдаасаа илүү цас унасан малын бэлчээр тодорхой хэмжээгээр хомсдон өвөлжилтийн байдал хүндрэх төлөвтэй байна. Иймд аймгийн Засаг дарга, онцгой комиссын даргын захирамж гарч 11 суманд 200 тн өвсийг үнэгүй олгож эхэллээ. Аймгийн төвийн болон Эрдэнэ сум, Төгрөг сумын Бор булаг дахь улсын нөөцийн өвсийг энэ удаагийн ээлжинд өгч байгаа ажээ. Цаашид цас нэмж орвол дээрх сумдын мал өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд малчид өөрсдийн бэлтгэсэн хадлан, баг, сумын нөөцөө хэрэглэж байна.

                                                                                Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ