Дархадын хотгорт шөнөдөө хасах 41-46 хэм хүртэл хүйтэрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭӨнөө маргаашдаа баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, ард иргэдэд анхаарууллаа.
Энэ сарын 12,13-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр, 14-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд говь, талын нутгаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
Ж.Болор