Хэнтий аймагт хадлангийн бэлтгэл 70 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 18:46:01

Хэнтий аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 90 мянган тонн хадлан бэлтгэж нийт бэлтгэвэл зохих гар тэжээлийн 70 орчим хувийг нь хангасан аж.

Энэ оны өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан аймгийн хэмжээнд 130 мянган тонн хадлан бэлтгэх үүрэг хүлээжээ. Мөн  Монгол улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны 292 тогтоолоор Хэнтий аймагт 300 тонн хадлан аймгийнхаа аюулгүй нөөцөд бэлтгэх даалгавартай. Үүнээс  337 тонн хадлан бэлтгэж 112,3 хувьтай байгаа аж.

Сумдуудын засаг даргад нийтдээ 2100 тонн хадлангийн нөөц бэлтгэхийг үүрэг болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар хадлангийн бэлтгэл 115,8 буюу 52,6 хувийн гүйцэтгэлтэй байна.

Аймгийн хэмжээнд зуншлага оройтож хадлангийн ажилдаа оройтож гарсан ч харьцангуй хадлан сайн гарч байна. Тиймээс энэ сарын 15-н гэхэд хадлангийн бэлтгэл ажил дуусна гэсэн тооцоо бий  хэмээн ҮХАА-ын газрын дарга Төрмөнх хэллээ.

Мөн өнгөрсөн жилийн бэлтгэсэн хур өвс нөөцөд их хэмжээгээр байхгүй ч гэсэн энэ жилийн бэлтгэсэн  өвс хангалттай хүрнэ гэж үзэж байна.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд