Цөмийн дэлбэрэлтийн хүч зургаан килотоннтой тэнцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-01-06 15:32:36

ТОКИО. /RIA Novosti/. Умард Солонгост лхагва гарагт устөрөгчийн бөмбөг турших үед ойролцоогоор зургаан килотоннтой тэнцэх хүчтэй дэлбэрэлт болсон тухай Өмнөд Солонгосын телевизийн “YTN” суваг шинжээчдийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Дэлбэрэлтийн хүчийн талаарх мэдээллийг дэлбэрэлтээс газар дор үүссэн доргилтыг судалсны үндсэн дээр гаргасан байна.

Умард Солонгос өнөөдөр орон нутгийн цагаар 10:00 цагт устөрөгчийн бөмбөгийг анх удаа туршсан юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ