АНУ-ын цэргийн баазыг Украин байрлуулах асуудлыг хэлэлцэхгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-04 11:36:27

КИЕВ. /TASS/. АНУ-ын цэргийн баазыг нутагтаа байрлуулах нь манай улсын хуулиар хориотой учир бид энэ асуудлыг хэлэлцэхгүй гэж Украины Батлан хамгаалахын сайд Степан Полторак мэдэгджээ.

“Уг асуудлыг бид хэлэлцэхгүй. АНУ-ын цэргийн баазыг улсдаа байрлуулах нь Украины хуулиар хориотой. Бид нягт хамтын ажиллагаатай байгаа нь ур чадвар, туршлага солилцох боломжийг олгож байгаа" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, "бид Украин-Польш-Литвийн цэргийн бригад байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд тус бригадын бүрэлдэхүүнд 18 офицер нэгдээд байна. Ирэх жил сургуулилт хийхээр төлөвлөсөн гэж мэдэгджээ. Бригадын хамтарсан энэ сургуулилт богино хугацаанд НАТО-гийн стандартад нийцэхэд Украинд тусална гэж найдаж байгаагаа Полторак мөн илэрхийлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ