Монгол Улсын шилдэг хүүхэд Ч.Мөнхболд “Авьяас” алтан медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-02 23:02:04

Өмнөговь аймгийн Лаборатори 1-р сургуулийн 11в ангийн сурагч Чулуунбаатарын Мөнхболд  Монгол Улсын 2015 оны шилдэг хүүхэд болж, аав ээж, аймаг сумынхнаа баярлууллаа.

Тэр хичээлийнхээ хажуугаар 2008 оноос хойш Үндэсний сурын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд үндэсний баяр наадмуудаар тэргүүлэн “Улсын идэр мэргэн” болжээ. Үүнээс гадна аймгийнхаа Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн “Мини парламент”-н идэвхтэй гишүүнээр ажиллахын зэрэгцээ анги хамт олноо удирдан манлайлдаг ангийн даргын үүргийг гүйцэтгэдэг байна.

Үе тэнгийнхэндээ үлгэр жишээ болон сурч хөдөлмөрлөж яваа Ч.Мөнхболд Монгол Улсын Ерөнхий Сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргаас “Монгол Улсын шилдэг сурагч”-ийн батламжаа шинэ оны өмнө гардан авсан юм. Мөн баяр дээр баяр болж, “Хүүхдийн авьяас” алтан медалиар давхар шагнууллаа. Ийнхүү тус аймгаас сүүлийн 10 жилд 8 хүүхэд улсын шилдэг хүүхдээр шалгарсан байна.

            Өмнөговь аймаг  С.Сумьяа

 

Холбоотой мэдээ