Германд дүрвэгчдийн хүүхдүүдэд хичээл заана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
aminaa@montsame.mn
2015-12-28 14:44:19

МОСКВА. /Sputnik/. Германд ирж буй сургуулийн насны дүрвэгчдэд герман хэлний нэмэлт хичээл заах 8500 багшийг тус улсын эрх баригчид ажилд авсан тухай “Die Welt” сонин мэдээлжээ.

Ингэснээр 196 мянган сурагчийг хамруулан 8264 удаагийн хичээлийг заах бололцоог бүрдүүлсэн байна.

Тус улсын “DPhV” бага сургуулийн багш нарын холбооноос иш татан, Германд ирж буй бүх дүрвэгчдийн хүүхдүүдэд боловсрол олгохын тулд наад зах нь 20 мянган багш хэрэгтэйг “Die Welt” мэдээлсэн юм.

2015 онд Германд 325 мянга орчим сургуулийн насны хүүхэд ирснийг тус улсын боловсролын салбарын удирдлагууд мэдэгджээ.

Ойрхи Дорнод, Хойд Африкийн дайнд нэрвэгдсэн орнуудаас дайжиж, аюулгүй байдал, орогнол эрсэн хэдэн зуун мянган дүрвэгчдийн урсгалыг зохицуулах гэж Европ тэмцэж буй билээ. Нийгмийн халамжийн тэтгэмж, үнэгүй боловсрол, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ зэрэг хүчин зүйлийн улмаас Европын Холбооны хөрөнгөтэй орнууд, тухайлбал, Германд ирэхийг дүрвэгчдийн дийлэнх нь хүсэж байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ