Сагсайд өвөлжилт хүндэрч магадгүй байна

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 12:15:04

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян нуурт өвөлжиж байгаа малчдын байдал тааруухан байна. Хилийн цэргийн застав байрладаг энэ орчмоор 70 орчим малчин өрх өвөлжиж байна.

-Цас их хэмжээгээр орсны улмаас тэдгээр малчид малаа гардан тэжээж байна. Аймгийн төвөөс 160 км-ээр алслагдсан тэр нутагт хүрэх Хар нуурын хөтлийн замыг «Жол» компанийнхан арчиж цэвэрлэсээр байна. Гэвч дахин цас орвол байдал нь хүндрэх төлөвтэй. Тэнд бага сургууль, хүн эмнэлгийн салбар, хүүхдийн цэцэрлэг байдаг. Тэдний байдал тийм ч сайн биш байгаа тул байрыг нь тохижуулах, түргэн тусламжийн машинтай болгох, дотуур байрыг нь таван сая төгрөг төсвийн хөрөнгөөр тохижуулах зэрэг тодорхой тусламж үзүүлж байна. Улсын төсвийн 70 сая төгрөгийн хөрөнгөөр Даянгийнхан гар утасны холбоотой боллоо гэж аймгийн ИТХ-ын тус сумаас сонгогдсон төлөөлөгч, Ховдын БИС-ийн энэ аймаг дахь салбар сургуулийн захирал Б.Бекболат ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ