"MTZ" компанийн Монголд нийлүүлэх бүтээгдэхүүний экспорт 78.8 хувиар нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-12-23 10:56:20

МИНСК. /belta/. Монгол, Афганистан, Вьетнам руу гаргах экспортоо нэмэгдүүлсэн гэж “Minsk Tractor Works” /MTZ/ компанийн орлогч захирлын үүрэг гүйцэтгэгч, маркетингийн албаны захирал Владимир Макаренко тус компанийн барааны түгээх сүлжээ дилерүүдийн бага хурлын нээлтийн үеэр мэдэгджээ.

“Энэ жил бид Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Азийн орнууд руу 3300 трактор экспортолж, 34.6 сая долларын орлоготой ажиллажээ. Афганистан, Вьетнам, Монгол руу гаргах экспорт 41.7, 7.2, 78.8 хувиар тус бүр нэмэгдсэн байна. Үүнээс гадна, бид Иракийн зах зээлд бүтээгдэхүүнээ дахин нийлүүлж эхэлсэн” гэж тэрбээр мэдэгджээ.

“Minsk Tractor Works” компани нь 1946 онд байгуулагдсан бөгөөд Беларусийн Аж үйлдвэрийн яамны харьяа аж ахуйн нэгжүүдийн тогтолцооны нэг хэсэг юм. Тус компани уур амьсгалын болон үйл ажиллагааны ямар ч нөхцөлд зохицох 200 гаруй сонголттой, 120 гаруй загварын трактор, машин үйлдвэрлэж худалдаалдаг байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ