"Чандгана" цахилгаан станцтай холбоотой гэрээг байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-12-22 13:58:14

ВАНКУВЕР. /Baystreet/. “Prophecy Development” корпораци Монголд барих 600 МВт-ын хүчин чадалтай “Чандгана” цахилгаан станцын төсөлдөө хөрөнгө оруулалт хийхээр БНХАУ-ын “SEPCO2” компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын /EPC/ хэлэлцээр, Өмчийн хөрөнгө оруулалтын гэрээ, Хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

“Prophecy Development” корпорацийн Монгол дахь охин компани “Prophecy Power Generation” ХХК 2011 оноос хойш “Чандгана” цахилгаан станцыг барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус компани газар ашиглах эрх, барилгын зөвшөөрөл, тухайлбал, Монголын Засгийн газрын концессын зүйлийн жагсаалт зэргийг авчээ.

Монголын нийслэл Улаанбаатар хот дахь Канадын Элчин сайдын яаманд гарын үсэг зурах ёслол болсонд Канадаас Монголд суугаа Элчин сайдын Худалдааны ахлах комиссар оролцсон байна. “SEPCO2” компанийн ерөнхийлөгч Жан Шытао, “Prophecy” компанийн гүйцэтгэх захирал Жон Ли нар компаниудаа төлөөлөн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ