Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-12-18 07:17:00

Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно.

Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ