Нэгдсэн эмнэлэг бөөр орлуулах эмчилгээний тасаг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 11:13:46

Энэ оны арван хоёрдугаар сарын 10-наас эхлэн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг гемидиализ эмчилгээний тасгийг шинээр нээж ажиллуулж эхэллээ.

ЭМСЯ-ны хөрөнгө оруулалтаар ус цэвэршүүлэгч төхөөрөмж гемидиализийн нэг ширхэг аппаратыг нийлүүлсэн бол Дорноговь аймгийн нутгийн зөвлөл Япон Улсад үйлдвэрлэсэн 120 сая төгрөгийн үнэтэй бөөрний аппаратыг  бэлэглэв. Одоогоор  тус тасагт нэг эмч, нэг сувилагч,  тоног төхөөрөмж хариуцсан нэг инженер бэлтгэгдэн ажиллаж буй бөгөөд УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд ирж ажлын байрны сургалт хийсэн аж.

Өмнө нь бөөрний архаг дутагдалтай хүмүүс  зардал гарган Улаанбаатар хот руу, эсвэл Өмнөговь аймагт очиж  нэг удаа эмчилгээ хийлгэхдээ 170 орчим мянга, долоо хоногтоо 500 орчим мянган төгрөг зарцуулдаг байсан нь эцэс болж нутагтаа үнэ төлбөргүй эмчилгээнд хамрагдах боломжтой болж байгаа юм.  Албаны хүний хэлснээр Дорноговь аймагт энэ төрлийн эмчилгээнд орохоор долоон хүн хандсан байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ