Туркт халдлага үйлдэж болзошгүйг анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-11 15:15:48

МОСКВА. /RIA Novosti/. Туркт халдлага үйлдэж болзошгүй тухай Америк, Туркийн тусгай албаныхан анхааруулжээ. Энэ тухай “Hurriyet” сонинд бичсэн байна.

АНУ-ын Тагнуулын төв газар болон Туркийн Үндэсний тагнуулын байгууллагын мэдээллээс үзвэл, “Лалын улс” бүлэглэлийн босогчид Турк улс дахь АНУ-ын Консулын газар, Элчин сайдын яам, эсвэл цэргийн баазуудад халдлага үйлдэхээр төлөвлөж байна.

“Лалын улс”-ынхан мөн Туркийн аялал жуулчлалын газруудад халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ