Парисын халдлагад амиа алдсан хүмүүст зориулсан захидлыг хадгална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-11 15:10:36

ПАРИС. /NHK/. Өнгөрсөн сарын 13-нд болсон халдлагын үеэр амиа алдсан хүмүүст зориулж бичсэн захидлуудыг хадгална гэж Парис хотын албаны хүмүүс мэдэгдэв.

Халдлага болсон газруудын нэг болох концертын танхимд үлдээсэн захидлуудыг ажилтнууд өчигдөр цуглуулсан байна.

Халдлага болсноос хойш бараг нэг сарын хугацаа өнгөрсөн хэдий ч 90 хүн амиа алдсан уг концертын танхимд олон хүн ирсээр байна. Тэдэнд үлдээсэн захидалд, терроризмыг буруушааж, хохирогчдын төлөө тайван нойрс хэмээн залбирал бичжээ.

Парис хотын албаны хүмүүс эдгээр захидлыг цахим хуудаст нийтлэхээр төлөвлөжээ. Боломжтой бол бүх захидлыг интернэтэд нийтэлнэ гэж ажилтнуудын нэг мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ