Японы Эзэн хааны одонг судлаач Д.Төмөрбаатарт хүртээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-10 17:48:53

Монгол-Японы соёл утга зохиолын төвийн дарга, судлаач Дэлэгийн Төмөрбаатар Японы Цог жавхлант Эзэн хааны одон хүртэх нь тодорхой болжээ.

Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг энэ сарын 15-ны мягмар гарагт Япон Улсын Элчин сайдын өргөөнд гардаж авах гэнэ.

Судлаач Д.Төмөрбаатарт Япон Улсын Эзэн хааны "Мандах нар" одонгийн "Сарнай цэцэг бүхий алтан туяа" зэрэглэлийн одон гардуулах юм.

Б.Туул

Холбоотой мэдээ