БНСУ-ын эмч нар Орхон аймагт нарийн мэргэжлийн үзлэгийг үнэ төлбөргүй хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-16 13:49:03
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ БНСУ-ын Куяан хотын “Мёнжи”, “Илсан” эмнэлгийн дөрвөн  их эмч, нэг сувилагч Орхон аймгийн 80 орчим иргэнд нарийн мэргэжлийн үзлэг хийлээ. Нэг эмч өдөрт дунджаар  20 хүнд уушиг, зүрх судас, ходоод, цээжний хөндийн мэс засал, элэг,  цөс, бамбайн эмгэг дотоод шүүрэл, хавдар зэрэг үзлэг хийжээ.
Үзлэгт орсон 80 гаруй иргэний дийлэнх нь элэг, ходоод, бамбай булчирхайн өөрчлөлттэй гарч байна гэж “Илсан” эмнэлгийн эмч профессор Им Че Ёнг ярилаа. Уг үзлэгт аймгийн БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарийн хяналтанд байдаг, онош нь эргэлзээтэй, тодорхойгүй өвчтөнүүдийг мөн хамруулсан байна. Дээрх багийн  үзлэг, оношилгоо нь үнэ төлбөргүй бөгөөд Орхон аймгийн эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж байгаа эсэхийг судалж байгаа гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ
 
 

Холбоотой мэдээ