ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ:СЭЛЭНГЭ:Дэлхийн стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүнийг бэлтгэнэ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Орхонтуул,
Алтанбулаг суманд Сэлэнгэ үүлдрийн үхрийг цэврээр нь үржүүлж байна. Энэхүү үүлдэр нь Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицсон, нутагшсан махны чиглэлийн гэдгээрээ давуу юм.
Дээрх сумд энэхүү үхрийг
өсгөснөөр Олон
улсад хүлээн зөвшөөрсөн чанар стандартад нийцсэн мах бэлтгэж, дотоодын зах
зээлийг бүрэн хангах, цаашлаад гадаадад экспортод гаргах зорилготой юм.
131 өдөр