ЯРИЛЦЛАГА
Ч.Энхбат: Ноолуурын үйлдвэрлэл, экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг эхлүүллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ямаан сүргийн тоо толгой БНХАУ-аас зургаа дахин цөөн, үйлдвэрлэлийн хүчин чадал, зориулалтын агуулах дутагдалтай байдаг ч дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 40 хувийг дангаараа бүрдүүлж байна. Монгол ноолуур чанарын хувьд дэлхийд тэргүүлдэг боловч дотооддоо бэлтгэсэн ноолуурынхаа 85 орчим хувийг анхан шатны боловсруулалт хийн  экспортод гаргадаг. Ноолуураа дотооддоо авч үлдэн эцсийн шатанд нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж экспортлохын тулд тоног төхөөрөмжийн шинэчлэл, эргэлтийн хөрөнгийн хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай байдаг байна. Засгийн газрын зүгээс энэ салбарт санаачлагатай ажиллан холбогдох байгууллагуудтай хамтран Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар тодруулахаар Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбаттай ярилцлаа. 
2195 өдөр