Зарим сургуулийн багш, сурагчид, ажилтнуудыг гэрийн ажиглалтад шилжүүлжээ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссын 3 дугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Тэмүүлэл-Эрдэм, Мэргэд лаборатори сургууль, 6 дугаар цэцэрлэгийн зарим анги бүлгийн үйл ажиллагааг түр зогсоож, холбогдох багш, сурагчид, ажилтныг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна. Учир нь тус сургууль, анги нь коронавирусний батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчаар бүртгэгдсэн аж.
1574 өдөр