Төрд сонгосон төлөөллийнхөө үйл ажиллагааг цахимаар хянах боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Lead Mongolia 2020” хөтөлбөрийн "United Info Hub" төслийн баг "Иргэний цахим
хяналт" сэдэвт цахим
сургалтыг 4 дүгээр сарын 24-нд зохион байгууллаа. Тус сургалтад
Өвөрхангай аймгийн болон Архангай, Хөвсгөл, Сүхбаатар, Дорноговь, Говь-Алтай аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгчид, иргэдийн
төлөөлөл зэрэг 240 хүн оролцсон юм.
Сургалтаар төрийн
байгууллагын үйл ажиллагаг
иргэд яагаад хянах ёстой вэ, яаж хянах вэ?, UIH.mn платформ гэж юу вэ? гэсэн сэдвийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын ахлах комиссар Д.Цэнд-Аюуш,
"Иргэний засаглал" ТББ-ын тэргүүн Б.Ууганхүү, Цогц Хөгжлийн Үндэсний
төвийн захирал М.Энхбадрал нар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тухайлбал, иргэд өөрсдийн төлөөлөл болгон ИТХ-д сонгосон Төлөөлөгчдийнхөө
үйл ажиллагааг Шилэн данс, ХАСОМ, “11-11.mn” зэрэг сайтаас бүрэн хянах боломжтойг жишээгээр
харуулж танилцуулсан байна. Мөн тойргоосоо сонгогдсон
УИХ-ын гишүүний хүлээсэн
үүргээ биелүүлж буй эсэхийг гар утаснаасаа
ч хянах боломжтой United Info Hub буюу
UIH.MN сайтын талаар танилцуулж, хэрхэн
мэдээлэл авах аргачлалыг зааж өгөөд байгаа юм.