Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг маргааш эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-04-25 14:19:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 5.6 сая га нь бэлчээрийн талбай байдаг. Түүний 10 гаруй хувь буюу 560 мянган га талбайд мэрэгч үлийн цагаан оготно тархсан дүн мэдээтэй байна.

Аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх ажлыг зохион байгуулах тухай” А/186 дугаар захирамжаар бэлчээрийн хөнөөлт мэрэгч их хэмжээгээр тархсан Өлзийт, Есөнзүйл, Тарагт, Хархорин сумын 23 мянган га талбайд микробиологийн аргаар мэрэгч амьтантай тэмцэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Аймгийн ХХААГ-аас иргэд, малчдын хүчийг ашиглан 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажлыг зохион байгуулахаар сумдын Засаг дарга нарт чиглэл, заавар зөвлөмж өглөө. 

Холбоотой мэдээ