Сүүлийн 24 цагт 11 хүнээс халдвар илэрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 220
хүнийг PCR шинжилгээнд хамруулснаас Арвайхээр суманд 9, Тарагт суманд 2 иргэнээс халдвар илэрлээ.
Тарагт сумаас гэр бүлийн хоёр хүн өвс
тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж явахдаа халдвар авсан нь нотлогдоод байна.
Арвайхээр суманд батлагдсан 9 тохиолдлыг
байршлаар авч үзвэл 212 дугаар байр буюу Эрчмийн 24 айлын орон сууцнаас 1, Хоёрдугаар
сургуулийн зүүн талын 409 дүгээр байрнаас 3, 401 дүгээр байр буюу хуучин 36
айлын орон сууцнаас 4, БОЭТ-ийн эх үүсвэртэй 1 тохиолдол шинээр бүртгэгдээд
байна.
Өнөөдрийн байдлаар 67 хүн хэвтэн
эмчлүүлж байгаагаас 63 нь БОЭТ-д, гурав нь Хужирт сумын төвд байна. Мөн
тусгаарлах байранд 77, гэрийн ажиглалтад 779 хүн байгаа юм.
Өнгөрөгч 24 цагт 286 хүнээс түргэвчилсэн
оношлуураар шинжилгээ авахад 284 сөрөг, 2 эерэг хариу гараад байна.