Шилдэг омгийн 9500 толгой малд үзлэг ангилалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил улсын төсвийн 17.7 сая төгрөгийн санхүүжилтээр дөрвөн сумын 9500 толгой мал сүрэгт үзлэг,
ангилалт хийж,
малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан болон удам зүйн үнэлгээний программд
оруулна.
Тодруулбал, Баянгол
сумын “Баянгол омог”-ийн 3000 хонь, Уянга сумын нутгийн 2000 сарлаг,
Нарийнтээл сумын “Тээлийн улаан” нутгийн шилмэл хэвшлийн 3000 ямаа, Гучин-Ус
сумын “Монголын хоолой”-н 1500 тэмээнд үзлэг ангилалт хийж,
мэдээллийн нэгдсэн санд оруулах юм.
Уг ажил өнөөдрөөс эхэлж
байгаа бөгөөд 11 дүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. Уг ажлыг гүйцэтгэх мал үржүүлэг, технологийн
ажил үйлчилгээний нэгжүүдийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар
баталж, гэрээ байгуулсан ба дээрх сумдын
Засаг дарга нарт мэргэжил арга зүйн заавар, чиглэл өгч байна.