СҮХБААТАР: Мөнххаан суманд бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ирэх жил түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэх Мөнххаан суманд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон төсөл, арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Тухайлбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн доторх 3,5 км авто зам, иргэдэд үйлчлэх мэдээллийн төв, ЭМТ-ийн шинэ барилга барьж байна. Энэ ажлуудыг хэрэгжүүлж буй тус суманд аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын баг ажиллалаа.
1134 өдөр