СҮХБААТАР: Мөнххаан суманд бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-26 20:12:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ирэх жил түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэх Мөнххаан суманд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон төсөл, арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Тухайлбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн доторх 3,5 км авто зам, иргэдэд үйлчлэх мэдээллийн төв, ЭМТ-ийн шинэ барилга барьж байна. Энэ ажлуудыг хэрэгжүүлж буй тус суманд аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын баг ажиллалаа.


Ажлын багийнхан тус суманд хийж буй ажил, үйлчилгээ, төрийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг сонсон, зарим асуудлыг шийдвэрлэхээ хэлж, үүрэг чиглэл өгчээ. Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар байрын их засварын ажилд дэмжлэг үзүүлэх, цэцэрлэгийн барилгын гадна талбайн тохижилт, ЗДТГ-т авто машин, соёлын төвд техник тоног төхөөрөмж, сумын төвийн инженерийн шугам сүлжээний зураг төсөвт санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргийг шийдвэрлэхээр болсон байна.

Мөнххаан суманд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар наадмын талбайг шинээр барих, сумын төвийн тохижилт зэрэг бүтээн байгуулалтын ажил хийж байна.


 

 

Холбоотой мэдээ