СҮХБААТАР: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Ерөнхий консултай цахим уулзалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-27 16:20:01

Сүхбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаас БНХАУ, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 73 жилийн ой, БНХАУ тунхагласны ойн өдрүүд тохиож байгаатай холбогдууланХятад -Монгол Улсын найрсаг хамтын ажиллагааны цахим форумуулзалтыг 9 дүгээр сарын 26-нд хийлээ.

 

Уг уулзалтад БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суух Ерөнхий консул Ли Янь Жюнь, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Дорнод аймгийн Засаг дарга нар болон Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал, “Сүхбаатар хөгжил ҮТПОНӨҮГ-ын захирал О.Батсайхан, ХАҮТ-ын Сүхбаатар аймаг дахь салбарын тэргүүн Б.Мөнхбат болон аймгийн ЗДТГ-ын төлөөллүүд оролцлооУлмаар Сүхбаатар аймгийн зүгээс БНХАУ-аас Замын Үүдэд суух Ерөнхий консулын газартай дараах чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийллээ.


-Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, тэр дундаа өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуйг байгуулах хөрөнгө оруулалтыг татах, тариаланчдыг сургаж дадлагажуулах ажлыг хамтран хэрэгжүүлэх


изнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны хүрээнд харилцан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, туршлага судлах, бизнес форум зохион байгуулах, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг сургаж дадлагажуулах 


ламжлалт анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, монгол эмчилгээний тал дээр хамтарч ажиллах, эмч, сувилагч солилцох, ажлын байрны сургалтад хамруулах, хоёр талын адил төст эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүд туршлага солилцох, монгол эм үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах


ургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын чиглэлээр багш нарыг богино хугацаагаар давтан бэлтгэх, харилцан туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах


ул, уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургууль байгуулах, их дээд сургуулиудад уламжлалт анагаах ухаан, мэдээллийн технологи, соёл урлагийн чиглэлээр болон хятад хэлний орчуулагч-багш мэргэжлээр оюутан сургах


-Ажил мэргэжлийн сургуульд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, хоол үйлдвэрлэл, төмөр зам, барилгын чиглэлээр оюутан, залуусыг сургах зэрэгт хамтран ажиллахыг санал болгов.

 

Холбоотой мэдээ