Төрийн албан хаагчдын орон сууцны барилгын ажлын явц 60 хувьтай байна
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд барьж буй төрийн албан хаагчдын 120 айлын орон сууцны барилгын ажил 60 хувьтай явж байна. Эл барилгын гадна инженерийн шугам сүлжээ, 2, 3-р блокын өрлөгийн ажлыг хийж дууссан бөгөөд цонх, дотор сантехник, цахилгааны угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа аж.
2061 өдөр