Дөрвөн удаагийн давтамжтай хүргүүлсэн 16 сорьцын хариу бүгд сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-06 12:52:18

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 03 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлааар Сэлэнгэ аймагт түр тусгаарлагдан ажиглалтад байгаа 81 иргэний биеийн байдал хэвийн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн томуугийн лабораторид дөрвөн удаагийн давтамжтай 16 сорьцыг хүргүүлснээс бүгд сөрөг гарсан.

Алтанбулаг боомтоор орох чиглэлд 196 тээврийн хэрэгслээр 385 монгол, 61 гадаад нийт 446 зорчигч нэвтэрчээ. Эдгээр 446 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн нэг иргэнийг сэжигтэй тохиолдлоор, хоёр иргэнийг ажиглалтад түр тусгаарлахаар 06-ны өглөө 05 цаг 30 минутад Дархан-Уул аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн байна.

Алтанбулаг боомтоор гарах чиглэлд нийт 208 тээврийн хэрэгслээр 426 монгол, 112 гадаад нийт 538 зорчигч гарчээ. Энэ хугацаанд Сүхбаатар боомтоор орох, гарах чиглэлд галт тэрэг аялаагүй байна. Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн пунктээр ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 99, суудлын 20, автобус найм, нийт 127 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 236 зорчигчдод зөвлөмж өгсөн байна.  

Тусгаарлагдсан иргэдийг харгалзах зорилгоор аймгийн Цагдаагийн газраас 10, Төмөр замын Цагдаагаас хоёр, ОБГ-аас нэг, ХЦ-ээс нэг нийт 14 албан хаагч, долоон цэгт үүрэг гүйцэтгэж байна. Мөн дөрвөн замын хяналтын цэгээр орох, гарах хөдөлгөөнд 126 тээврийн хэрэгсэл, 207 жолооч зорчигч, Сайхан сум дахь хяналтын цэгээр 10 тээврийн хэрэгсэл, 32 жолооч зорчигч, Баянгол сумын хяналтын цэгээр 964 тээврийн хэрэгсэл, 2922 жолооч зорчигч нийт 1100 тээврийн хэрэгсэл, 3154 жолооч зорчигч дамжин өнгөрснийг бүртгэж, “Жолооч та”, “Зорчигч та” санамж гарын авлагыг тараажээ. 

Холбоотой мэдээ