Аймгийн Онцгой комисс зохион байгуулалтын өндөр түвшинд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-04 20:44:15

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комисс салбар хоорондын оролцоог бүрэн хангаж, зохион байгуулалтын өндөр түвшинд ажиллаж байна.

Улс оронд үүссэн нөхцөл байдлын үед өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа бидэнд хандив тусламж, сэтгэлийн дэм үзүүлж буй сайхан сэтгэлт иргэддээ Сэлэнгэ нутгийнхаа ард иргэд, аймгийн Онцгой комиссын гишүүдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын алба, ЗДТГ, ОБГ, Хилийн мэргэжлийн хяналтын алба, аймгийн Гаалийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хилийн цэргийн анги, БТСГ, БСУГ, Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сургууль, Спортын бүрэн дунд сургууль, АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулга, Сэлэнгэ Улаан загалмайн хороо, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын “Сэлэнгэ Нэгдсэн хөтөлбөр”, Сүхбаатар сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, “Үзэсгэлэнт сэтгэл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууддаа дахин талархлаа илэрхийлье хэмээн аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил мэдэгдлээ.  

 

Холбоотой мэдээ