Сэлэнгэ аймгийг үхэр сүргийн хувьд өвчингүй тайван бүс болохыг баталгаажуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-04 16:08:45

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайдын 2019 оны А/40 тоот тушаалаар Сэлэнгэ аймгийг Үхрийн сүрьеэ, үхрийн лейкоз өвчингүй тайван бүс” болохыг баталгаажуулжээ.

Энэхүү дээрх батламжийг “Халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс, нутгаар тогтоон мэдээлэх журам”-ын дагуу өгдөг байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын А/256 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийг “Үхрийн сүрьеэ, үхрийн лейкоз өвчингүй тайван аймаг” болохыг баталгаажуулан Монгол Улсын хэмжээнд Засгийн газраас зарласан байна. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газраас өөр аймаг, сумдаас ирэх мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ аван ажиллаж байгаа аж.

Мөн бусад аймгийн Мал эмнэлгийн газарт мэдэгдэл хүргүүлж, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, тайван бүс рүү чиглэсэн малын шилжилт хөдөлгөөний гарал үүслийг цуцлах болжээ. Түүнчлэн "мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль, түүнийг дагалдан гарсан журам, зааврын дагуу холбогдох арга хэмжээнүүийг авч ажиллаж байгаа хэмээн Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ