Цас орж шуурахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-01 14:10:29

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурахыг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа. 

Тус төвөөс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн нийт нутгаар цас орж, цасан шуурах төлөвтэй аж. Мөн 3 дугаар сарын 5-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байх ажээ.

 

Холбоотой мэдээ