Далайн гаралтай хүнсэнд бичил хуванцрын жижиг хэсгүүд илэрч байна
СИДНЕЙ. /ТАSS/. Сам хорхой, хясаа, хавч зэрэг далайн гаралтай хүнс, ялангуяа сардин загасны бие дотор бичил хуванцрын өчүүхэн жижиг хэсгүүд тодорхой хэмжээгээр агуулагдаж байгааг эрдэмтэд тогтоожээ. Энэ тухай Австралийн Квинслендийн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлсэн ба судалгааны ажлын тайланг шинжлэх ухааны Environmental Science & Technology сэтгүүлд нийтэлсэн байна.
1324 өдөр