Төмсний тариалалт болон түүний ач холбогдол
Тэгвэл 2020 онд төмс тарих талбайг 16,000 га болгон нэмэхээр төлөвлөжээ. Тарих талбай өргөжихөд хураах төмсний хэмжээ нэмэгдэх нь ойлгомтой. Ийм болохоор 2020 онд өмнөх оноос илүү их төмс хураан авах магадлалтай. Яг ийм тохиолдолд импортын төмс, хүнсний ногоонд өндөр татвар ногдуулж дотоодын зах зээлийг хамгаалах зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч ирнэ. Иймээс хүнсний ногоо, төмсний дотоодын зах зээлийг хамгаалах эхний алхам хийх бололтой. Парламентад, гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нар импортын төмс, хүнсний ногооны гаалийн татварыг 30 хувьд хүргэх хууль (4 дүгээр сарын 7)-ийн төсөл өргөн барьжээ. УИХ удахгүй ногоочдоо дэмжсэн хуулийг батлах биз. Нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барьж импортын төмс, хүнсний ногоонд өндөр татвар ногдуулбал дотоодын зах зээлийг хамгаалсан сайн үйлс болно.
1966 өдөр