ТОЙМ
ОСКАРТ НЭР ДЭВШСЭН “ХИЙМОРЬ”
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний олон зуун өв соёл, ёс заншлын өвөрмөц онцлогийг хадгалсан нүүдэлчин түмэнд адуун сүрэг байв. Тэд морин туурайгаар дэлхийг тамгалж, эзэнт гүрнийг байгуулсан агуу түүхтэй. Гэхдээ түүх бүтээгээд л болчихсон хэрэг биш. Нэг бээрээс нөгөөд зорчиход морь шиг түргэн унаа, хамгийн дотно хань нөхөр ээрэм талын монголчуудад байсангүй. Тиймдээ ч дэлхийд ганцхан эрийн гурван наадмаараа хурдан морь уралдуулж, хурсан олноо цэнгүүлж, цог золбоо, хийморь сүлдээ адуун сүргийнхээ хур дэлэн дээр явдагт итгэсээр ирсэн билээ. Хятад орон лууг шүтээн болгосон. Перс, Египетүүд мууртай бол Энэтхэгчүүд үхрийг шүтдэг улс. Харин монголчуудад чоно бий. Харин морь бол нүүдэлчдийн хувьд уналга, ачилага гээд ахуйн хэрэглээтэй илүү холбоотой ч гэсэн бэлгэдэл талаас мөн л нэг ёсны шүтээн гэж хэлж болно.
1621 өдөр
УИХ-ын 57 гишүүний дэмжлэг хэрэгтэй саналууд
Ингэж хууль өөрчлөгдсөнөөр ажлын хэсэгт орсон Ардчилсан нам “Ерөнхийлөгчийг УИХ-аас томилно. Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг томилж чөлөөлнө. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулна“ гэсэн санал. Мөн “Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно. Засгийн газрын бусад гишүүнийг УИХ-ын гишүүдээс томилохгүй” гэсэн Ерөнхийлөгчийн гаргасан саналыг авч үзэх үүд хаалга нээгдэв бололтой.  Эдгээр санал хоёрдугаар хэлцүүлэгт орсон. Гэвч Үндсэн хуульд нэмэлт оруулах хувилбар УИХ-ын 57 гишүүний дэмжлэг авсан байх ёстой гэж хуулиар тогтоосон “Үндсэн хуулийн нэмэлтийн алтан босго”-ыг давж чадахгүй бүдэрсэн байдаг. Эдгээр зарчмын зөрүүтэй санал эргэж авагдах ч УИХ-ын 57 гишүүнээр дэмжүүлэх “Үндсэн хуулийн нэмэлтийн  алтан босго” давах ёстой саналууд болон хувирав бололтой. Эдгээр нөхцөл байдлыг тооцож хууль тогтоогчид  эрх зүйн өөрчлөлтийг хийсэн болов уу. УИХ- энэ саналуудыг дэмжих юм байна гэсэн ойлголт нийгэмд гарч ирлээ. Энэ бол сайн хэрэг.
1627 өдөр
Ерөнхий сайд БНКУ-д айлчилж Алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан, Абу Даби, Минскт Элчин сайдын яам, Манжуурт Консулын газар нээх болсон, Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКУ-д албан ёсоор айлчилсан зэрэг үйл явдал өрнөснөөр Монголын улс төрийн нэгэн долоо хоног өнгөрч байна. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин шахмал түлшний хэрэглээний асуудлын талаар мэдээлэл хийсэн, С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлтийн талаар ОУПХ-ноос Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар олон нийтэд танилцуулсан нь ч олны анхаарлын төвд байв. Ингээд өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
1629 өдөр
"Хар алт"-аа дотооддоо боловсруулж, хараат байдлаа халах өдөр ойртож байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үе үеийн Засгийн газрын зорилго байсан ч ажил хэрэг болгож чадахгүй явсан газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл өдгөө амжилттай урагшилж байна. Хэдхэн хоногийн өмнө 120 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг манай улс өөрийн хөрөнгө, хөдөлмөрөөр барьж байгуулах үүргээ биелүүллээ. Ингэхдээ дотоодын ажиллах хүчээ дайчлан гурав дахин бага өртгөөр дэд бүтцээ шийдсэн гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан онцлон тэмдэглэв. Үйлдвэр барих санхүүжилтийг БНЭУ-ын Засгийн газар хуваарийн дагуу олгож байна. Өөрөөр хэлбэл энэ төсөл ажил хэрэг болох хамгийн таатай нөхцөл энэ цаг үед бүрджээ. Гагцхүү төр засаг солигдсон ч Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл битгий зогсоосой.
1631 өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн онцлог
Ер нь ерөнхийлөгчийн институц бий болсон (1993 он)-оос хойш өнгөрсөн 26 жилийн хугацаанд 61 удаа УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт хэсэгчилсэн болон бүрэн хэмжээний хориг тавьжээ. Түүнээс гуравны нэг буюу 20 хоригийг УИХ хүлээн авсан юм байна. Харин  бусдыг нь хүлээн аваагүй гэж  судлаач  хууль зүйн ухааны доктор  П.Амаржаргал хэлсэн байна. Түүний энэ талаар хийсэн судалгааны бүтээл удахгүй хэвлэгдэх ажээ. Ерөнхийлөгчийн хориг гэдэг нь Үндсэн хуулийн онолын хувьд хууль тогтоох байгууллага (УИХ)-д гүйцэтгэх засаглалаас өгч байгаа сануулга гэж  дэр нэр дурдсан судлаач (МҮОНТ) байр сууриа  илэрхийлэхдээ хэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт хориг тавьдаг өнцгөөс харавал гүйцэтгэх засаглалд багтах жишээний. Харин хууль санаачилдаг гэх мэт өөрийн онцлогтой юм байна. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг засаглалын аль хэлбэрт багтахыг нь хэлж өгөөгүй гэнэ. 
1635 өдөр