Сум, агентлагуудын удирдлагуудыг чадавхжуулах сургалт явуулав
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗДТГ, аймгийн ИТХ-ын ажлын албатай хамтран сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлагийн дарга нарт цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өгч, тэднийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Энэ сургалтаар цаг үеийн асуудал болон өвөлжилтийн бэлтгэл хангах талаар дарга нарт тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн юм. Мөн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнг хэрхэн дээшлүүлэх, Засгийн газрын албан даалгавруудын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэдээлэл хийж, даалгавар өгчээ.
2776 өдөр