Молекул биологийн хурдавчилсан оношлогооны ажлын байрны сургалт зохион байгууллаа
Архангай /МОНЦАМЭ/. Хачгаар дамжих халдварыг орон нутагт оношилж, илрүүлэх, лабораторийн чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хүсэлтээр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн нян судлагч их эмч Б.Бямбажав, генетикч Б.Нацагдорж нар 2019 оны 07-р сарын 17-18-ны өдрүүдэд фермент холбоост урвал, молекул биологийн “Quick mobile” машины хурдавчилсан оношилгоогоор ажлын байран дахь дадлагажих сургалтыг зохион байгууллаа.
2173 өдөр