ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Хөрш орны музейчид чуулж, хамтран ажиллах талаар зөвлөлдөв
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Цайны зам ба музейн хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, музейчдын туршлага солилцох уулзалт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь аймгийн Нэгдсэн музейн хурлын зааланд энэ сарын 16-ны өдөр боллоо. Эл үйл ажиллагаа нь Алтанбулаг сум байгуулагдсаны түүхт 290 жилийн ойн өмнө болж буйгаараа нэн онцлогтой боллоо. Дээрх үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн хамт олон санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ-ын Буриад Улсын Улан-Үд хот, Хиагт, зэдийн районы төлөөллүүд оролцлоо. Энэхүү хурлын үеэр тавигдсан гол илтгэлүүдийн үндсэн сэдэв нь “Цайна зам”-тай холбоотой байлаа. Учир нь энэ өдрүүдэд Наймаачин хот Алтанбулаг сум байгуулагдсаны түүхт 290 жилийн ой тохиож байгаа юм. Алтанбулаг сумын хөгжлийн үндсэн түүх нь цайны замтай салшгүй холбоотой аж. Энэ ч утгаар  монголын төрөөс “нэг бүс-нэг зам” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбосон цайны замыг цаашид улам боловсронгуй болгон хөгжүүлэх бодлогыг баримталж байгаа билээ.   
2176 өдөр
Завхан аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймаг нь Монголын эртний түүхт хотуудын нэг бөгөөд, аймгийн төв Улиастай хот нь 1733 онд, Завхан аймаг нь 1923 онд байгуулагдсан байна. Нийт  нутаг дэвсгэрийн талбай нь 82500 км /квадрат газар нутагтай.  Монгол орны баруун хойд хэсэгт Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Àлтай, Ховд, Увс аймгуудтай хиллэдэг, Хойд талаараа ОХУ-тай хиллэнэ.  УБ-хотоос 1180 км алслагдсан түүх дурсгал, байгаль цаг уурын өвөрмөц тогтоцтой, ховор ан амьтан жигүүртэн шувуудаар баялаг нутаг юм. Завхан аймгийн хөгжлийн нэг хөшүүрэг нь аялал жуулчлал юм. Жилийн дөрвөн улиралд байгалийн говь, хангай, ой хээрийн бүсийн үзэсгэлэнт газрууд болон түүхийн гайхамшгууд, Монголчуудын нүүдэлчдийн уламжлалт ёс, зан үйлээрээ аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой бүс нутаг юм. Тиймээс 2017 онд Монголд анх удаа Нүүдэлчдийн соёлын наадмыг амжилттай зохион байгуулснаас хойш гадаад дотоодын жуулчдын тоо жил бүр нэмэгдсээр байгаа билээ. Аялагч жуулчдын сонирхолыг татдаг байгалийн үзэсгэлэнт газруудаас та бүхэнд түүвэрлэн хүргэж байна.
2177 өдөр