Жижиг бизнес эрхлэгчид бизнесийн төслөө өөрсдөө бичих чадвар эзэмшинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-28 17:15:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн бичил, жижиг бизнес эрхлэгчдэд бизнесийн суурь мэдлэг олгох, төсөл боловсруулах дадлага, чадвар олгох сургалт Дундговь аймагт болж байна.

Дани-Монголын нийгэмлэгийн санхүүжилт дэмжлэгтэйгээр “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ-ын “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү сургалт нь таван өдөр үргэлжлэх бөгөөд сургалтад 16 бизнес эрхлэгч хамрагдаж байна.  

Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд бизнес эрхлэх суурь мэдлэг дутагддагаас болж, төслөө өөр хүнээр төлбөр төлж бичүүлдэг хандлага түгээмэл байдаг. Тэгвэл энэхүү сургалтад суусан оролцогч өөрийн бизнес санааг хэрэгжүүлж, бизнесийн төслөө өөрөө боловсруулах мэдлэг, чадвар эзэмшиж чаддагаараа онцлог аж.

“Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийн аймгийн зохицуулагч Б.Өлзийсайхан “Сургалтад оролцогчид таван өдрийн турш нэг хамт олон бүлэг болж, цаашдаа клуб байгуулан тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хамтран нөлөөллийн үйл ажиллагаа явуулна. Бизнес эрхлэгчид зөвхөн зээл авахын тулд л төсөл бичдэг биш, ажил хэрэгтээ шийдвэр гаргах, бизнесээ төлөвлөгөөтэй хэрэгжүүлдэг тэр соёлд суралцах ёстой” гэлээ.  

Холбоотой мэдээ